2021 оны 3-р сарын 9-нд “Online culture exchange” хөтөлбөрийн хүрээнд Алжир болон Турк улсын Истанбул хот дахь Сафак Окуллари /Safak Okullari/ сургуул
ийн сурагчидтай Монгол Од сургуулийн 6-р ангийн сурагчид цахим уулзалт хийлээ.

Гурван улсын нийт 60 гаруй сурагчид, зургаан багш уг арга хэмжээнд оролцсон бөгөөд уулзалтын үеэр сурагчид хоорондоо танилцаж, гурван орны соёл, уламжлалын талаар мэдээлэл солилцож төгсгөлд нь кахүүт/Kahoot/ таавар тоглоом тоглосноор уулзалт өндөрлөв. Манай сургуулийн 6А ангийн сурагч Болдбаяр овогтой Есүй-Үжин хамгийн өндөр оноо авч өрсөлдөөнийг тэргүүлснийг дуулгахад таатай байна.
Бидний хийсэн арга хэмжээ үр өгөөжтэй болсон төдийгүй цаашид бусад орны сурагчидтай олон арга хэмжээг хамтран зохион байгуулах юм.
Олон Улсын Хөтөлбөрийн баг.