БИДНИЙ ТУХАЙ

  • 2011 он-Нийслэлийн ЗДТГ-ын 2011 оны 06 сарын 17-ны өдрийн 486 дугаар захирамжаар үүсгэн байгуулагдав.
  • 2013 он-АНУ-аас Рондо Палмер захирал томилогдож ирэв. Тус хамт олон анхны элсэлтээ амжилттай зохион байгуулав.
  • 2014 он-Станфорд их сургуулийн С.В.Махадеван профессорын удирдлаган дор ГРАСП-Монгол хөтөлбөрийн хэрэгжүүлэв.
  • 2015 он-УЗ-ийн Кэвин Тризински, Робэрт Англэ нар сургууль дээр ажиллан Глобал иргэншилийн боловсрол төслийг хэрэгжүүлж эхлэв.
  • 2016 он-Станфорд их сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
  • 2017 он-Жереми Боер захирлаар томилогдов. АНУ-ийн Боловсрол сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхлүүлэв.
  • 2018 он-ОУ-ын Математикийн олимдиадаас анхны медалаа авав. (3В ангийн сурагч Т-Марал САСМО хүрэл медал)
  • 2019 он-БГД-ийн англи хэлний заах аргын тэмцээнд Монгол Од сургуулийн англи хэлний багш нар багаараа тэргүүлэв.
  • 2020 он-Либэр сургалтын програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. Анхны ОУ-ын вэбинар зохион байгуулав.
  • 2021 он-МУ-Д анх удаа ОУ-ын цахим номын сангийн албан ёсны эрхийг аван хэрэглэж эхлэв.

Бидний зорилго

Монгол-Од сургууль байгуулагдсан цагаасаа суралцагчдыг орчин үеийн дэвшилтэд арга барил ашиглан англи хэл математикаар гүнзгийрүүлэн сургаж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай багш хамт олон таны хүүхдэд шилдэг боловсрол олгохоор зорин ажиллаж байна.

Үүрэг хариуцлагаа ухамсарласан дэлхийн иргэн төлөвшүүлэн бэлтгэх нь бидний үүрэг билээ. Монгол, Америкийн сургалтын хөтөлбөрт хийсэн харьцуулалтад үндэслэн, сургалтын хөтөлбөрийг сайжруулан чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлснээр манай суралцагчид Монгол-Америкийн боловсролын стандартыг хослуулан хангах юм.

Бидний уриа

Shine Like A Star! (Од шиг гялалз)

Бидний үнэ цэнэ ‘Од’ гэх үгийг бүрдүүлж буй эхний үсгүүдээс бүрддэг дараах үгнүүдээр үнэлэн дүгнэгдэнэ.

Ухаалаг гэдэг нь оюунлаг бөгөөд академик хичээлүүдийг маш сайн сурсан гэдгээр тодорхойлогдоно. Авьяаслаг гэдэг нь сурагчдын бүтээлч байдал, онцгой авьяас чадвараар илэрхийлэгдэнэ. Идэвхтэй гэдэг нь амьдралын эрүүл, идэвхтэй хэв маягаар тодорхойлогдоно. Манлайлагч гэдэг нь хүндлэл хүлээхүйц байдал болон шаргуу зан чанарын үлгэр жишээ болдог байх ба бусад сайн зан чанаруудын цогц юм. Амжилттай гэдэг нь гайхалтай зүйлсийг бүтээж, мөрөөдлөө биелүүлэх, өмнөө тавьсан эцсийн зорилгодоо хүрэх шинж чанаруудын цогц юм.

Сонгон суралцах хичээлүүд

Манай академик буюу стандарт сургалтууд үдээс өмнө хичээллэдэг бөгөөд үдээс хойш сурагчид сонгон суралцах сургалтуудад хамрагдаж, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөгжих боломжуудаар хангагддаг. Сонгон сургалтууд нь төлбөртэй, төлбөргүй гэсэн хоёр төрөл байна. 

Төлбөргүй: шатар, балет, таеквондо, аэробик, зураг, сагс, хөл бөмбөг, ширээний теннис

Төлбөртэй: Төгөлдөр хуур.

БАГШ НАР

Lily Jasmine

Англи хэлний багш

тайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүд

Lily Jasmine

Англи хэлний багш

тайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүд

Lily Jasmine

Англи хэлний багш

тайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүд

Lily Jasmine

Англи хэлний багш

тайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүдтайлбар, өгүүлбэрүүд

ХОЛБОО БАРИХ